МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Түүгээр парламентын гаднаас томилох гурван сайдад нэр дэвшигчийг ярилцаж байгаа юм байна. Хаалттай хаалганы цаанаас дуулдаж байгаагаар бол Засгийн газрын Тэргүүн шадар сайдад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй Д.Цогтбаатар нарын нэрийг дэвшүүлэх талаар хэлэлцэж буй аж.
Д.ОЮУН