13 үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

13 үнэт цаасны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны 4136 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 36 ХК-ийн 78.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 239.6 мянган ширхэг хувьцааг 73.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 1.1 мянган ширхэг хувьцааг 4.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 197 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 36 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20248.11 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 168.07 нэгжээр буюу 0.84%-иар өссөн. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 27.9 тэрбум төгрөг болсон байна.

2012 онд 11 удаагийн үнэт цаасны арилжаагаар 1.7 сая ширхэг хувьцааг 1.0 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 1.01 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4136 удаагийн арилжаагаар 868.8 сая ширхэг үнэт цаас арилжиж, 828.9 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж