Охиноо зодож, тарчлаасан эмэгтэйд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Охиноо зодож, тарчлаасан эмэгтэйд ял оноожээ

Төрсөн охиноо зодож, тарчлаасан Ж.Дуламжав гэх эмэгтэйд Баянзүрх дүүргийн шүүхээс гурван жил зургаан сарын хорих ялыг өнгөрөгч арваннэгдүгээр сард оноожээ. эрбээр  2009-2011 оны хугацаанд төрсөн охин болох долоон настай Л-ыг байнга зодож тарчлааж байсан нь тогтоогдсон байна. Ээждээ удаа дараа хэрцгийгээр зодуулж байсан охин Л-ийн хоёр гарын шууны ясны дунд хэсэг хугарч, толгойн ар хэсэг шархтан, биед нь бүхэлдээ сорвитой болсон байсан аж. Түүнд эрүүгийн хуулийн  100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 98.2, 100.1 дэх хэсэгт зааснаар  буюу хүнд гэмтэл учруулсан, тарчлаасан гэх үндэслэлээр ял оноосон байна. Энэхүү үйл явдлын талаар манай news.mn сайт “Ардын эрх” сонин, “Өдрийн  сонин”-ын хамт олон  өнгөрсөн оны тавдугаар сард хөндөн бичиж байсан юм. Тухайн үед “Ардын эрх” сонинд нийтлэгдэж байсан  “Ээжээ би танд хайртай” нийтлэлийн хэсгээс хүргэж байна.

“Наймхан настай Лхагвамаа охины биед эрүүл газар үгүй, толгойных нь хэгз, яз цохигдсон шарх идээлэн шархалж, үс нь хэсэг хэсгээрээ зул­гаран унасан байжээ. Бяцхан охины нэг гар нь гурав, нөгөө нь нэг хугарч, мурий хэвээрээ бороолон эдгэрчээ. Охиныг гар хэд хэд хугарчихаад байхад хэн ч тусламж үзүүлсэнгүй, яагаад гэвэл мэдээгүй болохоор. Дунд сургуулийн багш нь хэд хоногийн турш гараа хөдөлгөж чадахгүй суугаа охиныг анзаарч асуухад “Зүгээр ээ” гээд өнгөрдөг байж. Өдөр болгон бялба нүддэг ээждээ хайртайдаа юу эсвэл, дахиад л зодуулж магадгүй гэж айсандаа юу, бяцхан биеэрээ туулсан зовлонгоо нуудаг байжээ. Түүний ээж 27-хон настай бүсгүй найман нас­тай үрээ өдөр өнжилгүй зодон тарчлаадаг, бүр сандал бариад нүддэг байсан аж. Өдөр бүр бяцхан охины “Ээж ээ, намайг битгий зодооч ээ, би дахиад тэгэхгүй ээ” гэж чарлах дууг сонсч тэвчээгүй хөрш айлынхан нь цагдаагийнхан болоод телевизийнхэнд ханджээ. Цагдаагийнхан охиноос яагаад гэмтсэнийг асуухад үнэнийг нуун “Морин дээрээс унаад…” гэж булзаа­руулах ч далдчин нулимс асга­руулж байсан гэдэг”.

Охиноо өдөр бүр зодох эмэгтэйн байдлыг тэвчилгүй хууль хяналтын байгууллагад  хөршийнхөө сайхан сэтгэлийн буянаар Лхагвамаа охин зовлонгоос бага ч болов ангижирсан. Тэр одоо хүүхдийн асрамжийн төвд амьдарч  байгаа билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж