МАН-ын Удирдах зөвлөл одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар гаднаас нэр дэвшүүлэх гурван сайдын асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Тэргүүн шадар, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдад тус бүр нэр дэвшигчийг тодруулахаар хуралдаж буй нь энэ юм. Мөн Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд санал тэнцсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нарын асуудлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Удирдах зөвлөлдөө оруулж, санал хураалтаар хэнийг сойхоо тодруулах учиртай. Өөрөөр хэлбэл, нийт дөрвөн сайдын нэрийг энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаас тодруулж улмаар бүлгийн хуралдаандаа оруулахаар болж байгаа юм.
Г.Дарь