Д.Алтанхуяг маргааш буцна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг маргааш буцна

Балетын урлагт дуртай үзэгчдийг мөрөөдөлд автуулж, үлгэрийн ертөнцөд аялуулсан Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг маргааш АНУ-ыг зорих гэнэ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт балетын урлагт дуртай үзэгчдэд Английн хатан хааны “Рояал Опера” балетын гоцлол бүжигчин Тамара Рохогийн тоглолтыг сонирхуулж, гэнэтийн бэлэг барьсан. Тэрбээр өөрийн байгуулсан “Монголын балетын хөгжил” сангийн хүрээнд дэлхийд гайхагдсан Жизель буюу Тамара Рохог урьж, монголчуудтай танилцуулсан аж.

Тамара Рохо өнөөдөр нутаг буцсан бол Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг үзэгчдийн сэтгэлд дахин хэзээ ирж, гоё тоглолт хийх бол гэх хүлээлтийг үлдээгээд маргааш АНУ-ыг зорих нь.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж