Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

ВХ-ийн сонголт

Тун удахгүй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин ВХ “Сэрүүлэг” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр тус сонинд гэр бүлээ танилцуулж, хувийн амьдралынхаа талаар ний нуугүй ярьжээ. Дуучин ВХ, Үен гэх бүсгүйтэй гэрлэж, хоёр охины аав болсон. Түүний эхнэр Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн төгссөн бөгөөд одоо “Айр Маркет” компанид ажилладаг байна. Түүний том охиныг Мишээл, харин бага охиныг нь Сондор гэдэг аж. Тэрбээр эхнэр охиныхоо талаар ярихдаа “Манай Үен оюутан байхдаа том охиныхоо аавтай танилцаж үерхэж байгаад сургуулиа төгсөөд Японд ажиллаж, амьдрахаар яваад тэнд очоод жирэмсэн болсон. Тэгээд Монголд ирж төрүүлсэн дараа нь харин найз залуу нь авто машины ослоор өнгөрсөн гэсэн. Надтай анх танилцахдаа л “би охинтой” гэж хэлж байсан. Миний аав 32-хон насандаа өөд болсон. Би өөрөө хагацал үзсэн болохоор охиндоо сайн аав болно гэж амласан” хэмээн ярьжээ.

ВХ-ийн гэр бүлийн зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж