Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-БТСГ, Монгол туургатны шатрын холбооноос хамтран зохион байгуулах “Цодгор хүү-2012” өсвөрийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 8, 9-нд Монголын хүүхдийн ордонд болно. Уламжлал ёсоор тус тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас шалгарсан 160 өсвөрийн шатарчин оролцох юм. Тэгвэл, тус тэмцээнд оролцох нийслэлийн шатарчдыг шалгаруулах “Цодгор хүү-2012” нийслэлийн өсвөрийн шатарчдын тэмцээн нэгдүгээр сарын 28, 29-нд болох ажээ. Тэмцээн ХҮДС-ийн байранд болох бөгөөд долоо хүртэлх, 8-9, 10-11 гэсэн гурван насны ангилалд өрсөлдөх юм байна. Шатарчид 7-9 өрөг тоглож, аваргаа тодруулна.
С.Цэлмэг