Орхон аймаг энэ жил 1000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Бэлтгэсэн махаа иргэдийн хэрэгцээнд зориулж энэ сарын 20-ноос эхлэн худалдаанд гаргах юм байна. Гэхдээ одоогоор нөөцийн махны үнийн тов хараахан гараагүй ажээ. Учир нь мах нөөцөлж байгаа компаниудын үнийн саналыг хэлэлцэж гэрээ байгуулах аж. Гэхдээ махны үнийг нийслэлийнхээс илүүгүй үнээр зарах чиг барьж байгаа юм байна. Энэ оны нөөцийн маханд зориулж 500 сая төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Тйимээс нэг кг мах тутамд 500 төгрөгийн урамшуулал ноогдож байгаа аж. Гэвч мах нөөцлөгчид нийслэлийн адил 650 төгрөгийн урамшуулал олгох санал тавьжээ.
А.Зул