Lenovo нь компютерууддаа Windows үйлдлийн систем, харин таблет болон смартфонууддаа Android үйлдлийн системийг үргэлжлүүлэн суулгах төлөвлөгөөтэй байна.
АНУ-д Lenovo нь компютерийн зах зээлд эхний тавд орохгүй боловч дэлхий нийтийн хэмжээний борлуулалтаараа хоёрт орох юм. Мөн тэдний үйлдвэрлэдэг Android үйлдлийн системтэй таблетуудын АНУ-д борлуулалт сүүлийн жилүүдэд өсч байгаа аж. Энэ нь тус компанийн Америк дахь борлуулагчид нь бусад өрсөлдөхүйц брендүүдээс 50 доллараар доогуур үнээр борлуулах маркетинг ашигласантай холбоотой гэнэ.
“Одоогийн гол зорилго маань компютерийн тал дээрээ амжилт олох юм. Бид энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүнийхээ үр дүнг хүртэж эхлээд байна. Гэвч бусад илүү хүнд салбарт одоогоор хүч үзэх бодолгүй байна” хэмээн Янг Юуан-Чинг мэдэгджээ.