
Тус дүүргийн иргэд “Иргэдийн нийтийн хурал /ИНХ/ хуралдуулахгүй байгааг хэдэнтээ шүүмжилсний дараа зарим хороод хурлаа хийсэн байна. Гэхдээ хуульд заасан хурал зарлах хугацаанд зарлаагүй, хурлын зарыг нийт иргэдэд бус зөвхөн МАН-ын гишүүдэд тараасан, хурлын товыг өөр өөр хугацаагаар зарлаж, иргэдийг төөрөгдүүлсэнд бухимдаж байгаа илэрхийлж, өнөөдрийн жагсаалыг зохион байгуулсан” хэмээн тайлбарлаж байна. Тэд мөн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд хандахаа мэдэгдлээ. Тэдний хэлснээр хууль бус томилгоогоор хорооны Засаг даргын суудалд очсон арваад хүн байдаг гэлээ.
С.Отгон