Байгаль дэлхийд буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Байгаль дэлхийд буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо

Өнгөрсөн жилийг БОАЖ-ын яамнаас “Усны жил” хэмээн зарласан билээ. “Усны жил”-ийн хүрээнд Усны Үндэсний Төвөөс “Ус ба говь” нэртэй номыг гаргасан байна. Ус бол алт, мөнгө, зэс, нүүрс зэрэг Монгол орны хөгжлийн тулгуур болсон эрдэс баялагтай зүйрлэшгүй давуу талтай, хүн төрөлхтний амьдралд өөр юугаар ч орлуулж болшгүй амин чухал баялаг юм. Ийм ч учраас дэлхийн улс орнууд газрын хэвлий дэх баялагаа ухаж, олборлохоосоо өмнө усны нөөцөө тооцон төлөвлөдөг. Манай улс яг одоо их бүтээн байгуулалтын үүдэн дээр ирээд байна. Энэ үедээ л усыг зөв ашиглах төлөвлөгөөг гаргах нь чухал юм. Мөн дэлхий нийтээр ус хомсдож эхэлсэн энэ үед  усны үнэ цэнийг иргэдэд ойлгуулах шаардлага бий болсныг усны мэргэжилтнүүд хэлдэг.

 “Ус ба говь” номд дэлхийн улс орнуудын хэмжээнд усны нөөц, усны барилга байгууламжууд тухайлбал 5 том усан сан, хамгийн өндөр 5 боомт, хамгийн том 5 усан цогцолбор, монгол орны усны нөөц, усны талаарх төрийн бодлого, тогтоол шийдвэрүүд болон усны барилга байгууламжийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээ, барьж байгуулахаар төлөвлөж буй усны барилга байгууламжуудын төслүүдийг оруулсан байна. Энэхүү номыг мэргэжлийн нарийн үг хэллэгээр бус энгийн, амьдралд ойр баримтууд дээр жишээ авч, тайлбарлаж бичсэн нь жирийн уншигчдад хүртээмжтэй болжээ. “Хүнд буян хийе гэвэл тархинд нь мэдлэг өг, байгаль дэлхийд буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо” гэсэн Бурхан багшийн сургаалийг “Усны төв”-ийнхөн мөрдлөг болгосон гэнэ.

О.Хосоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж