Бүлгээс санал болгосон сайдыг тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Бүлгээс санал болгосон сайдыг тодруулав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг хуралдаанаараа Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг авч хэлэлцээд, Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн саналын дагуу гурван сайдыг бүлгээс нэр дэвшүүлэхээр болж, санал хураалт явуулсан байна. Нууц санал хураалтыг хоёр удаа хийхэд Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад олон хүн нэр дэвшсэн ч, санал хураалтын шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар тус бүр 21 санал авч, тэнцсэн байна. Тиймээс эл асуудлыг Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж, тэндээс санал хураалтаар шийдэхээр болжээ. Үлдэж буй гурван сайдыг гаднаас томилохоор болж байгаа учраас одоо Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудлыг хэлэлцээд эргэж бүлэгтээ асуудлыг оруулж ирэхээр болжээ. Тодруулбал, Тэргүүн шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд нарыг гаднаас томилох юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж