“Big Bowling Tour-2012” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Big Bowling Tour-2012” эхэллээ

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Big Bowling” төвтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Big Bowling Tour-2012” клубуудын аварга шалгаруулах лигийн тэмцээн эхэллээ. Лигийн дүрмийн дагуу тойргийн системээр үргэлжлэх тус тэмцээний нэгдүгээр тойргийн эхний ээлжийн тоглолтууд өчигдөр болсон байна.

“Big Bowling Tour-2012” тэмцээнд 12 багийн 60 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний дүрмийн дагуу багууд сугалаагаар халз тоглох бөгөөд ингэхдээ хожвол хоёр, хожигдвол нэг оноо авах дүрэмтэй ажээ. Улмаар өчигдөр баг тус бүр гурван өөр багтай тоглосноос энэ жил шинээр боулингийн клуб байгуулан тэмцээнд оролцож буй “Евро-Ази” клуб, мөн лигийн тэмцээд анх удаа оролцож байгаа “МТ Групп”-ийн I багийн тамирчид гурван тоглолтод бүгдэд нь ялж, 100 хувийн амжилтаар тэмцээнийг амжилттай эхлүүллээ. Дашрамд сонирхуулахад, Монголын хэлгүй, дүлий иргэдийн нийгэмлэг энэ жил боулингийн клуб байгуулж, тамирчдаа оролцуулж буй нь “Big Bowling Tour-2012” тэмцээний бас нэг онцлог юм.

Тэмцээний нэгдүгээр тойргийн II ээлжийн тоглолтууд хоёрдугаар сарын 18-нд “Big Bowling” төвд болно. Тэмцээний туршид багууд гурван тойргийн тоглолт хийх бөгөөд хамгийн өндөр амжилт үзүүлж, олон оноо цуглуулсан 10 баг 2012 оны сүүлээр финалын шатанд өрсөлдөх юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж