Olly робот интернэтийн үнэрийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Olly робот интернэтийн үнэрийг мэдрүүлнэ

Яг л уран зөгнөлт кино шиг та интернэтийн орчин дахь мэдээллийг үнэрээр нь мэдрэнэ гэвэл та итгэх үү?

Твиттерт хэн нэгэн танд хандаж твийт хийвэл тэр хүний үнэртэй ус үнэртэж, facebook хуудсанд  ямар видеонд таныг таг хийхэд попкорн, олон янзын жимсний үнэр өрөөгөөр чинь дүүрнэ. Энэ бол мөрөөдөл биш болжээ.

Mint Foundry нэртэй компани интернэтийн үнэрийг мэдрүүлэх боломжийг олгох Olly нэртэй робот бүтээжээ. Olly нь вэбтэй холбогдон үнэр ялгаруулагч робот аж.

Та өөрийн интернэт дэх хаягуудаа тус тусад нь өөрийн гэсэн үнэртэйгээр тохируулж болох ба худалдаанд гарах тов нь хараахан тодорхой болоогүй байна.

Хэрвээ энэ робот худалдаанд гарвал та худалдаж авах уу?

Видеог ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж