Сэтгүүлчид сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Сонирхогчдын сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил 12 дахь удаагаа болох гэж буй юм. Тэмцээн нэгдүгээр сарын 28, 29-нд Спортын төв ордонд болох бөгөөд телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл гээд мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хэн бүхний өмнө нээлттэй ажээ. Одоогоор эрэгтэй 20 гаруй, эмэгтэй 10-аад багийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж