Баг хөгжүүлэх дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Баг хөгжүүлэх дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ нь “Баг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд алслагдсан баг болох “Хонгор овоо” гуравдугаар багийн конторыг аймгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулан, багийн дарга, эмчээ унаажуулсан байна. Албан бус боловсролын “Гэгээрэл” төвтэй хамтран сургууль завсардсан 15 хүүхдийг дүйцсэн болон хувилбарт сургалтанд, зуны цэцэрлэг ажиллуулж, 20 хүүхэд хамруулсан байна. Тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Суурь” ХХК-д хандсанаар багийн иргэдэд зориулан 10 сая төгрөгийн өртөгтэй халуун ус барьж өгчээ. Багийн иргэн Ц.Хүрэлбаатар, С.Батбаяр нарыг малжуулах төсөлд хамруулж, иргэн Т.Цэдэндорж төсөл бичиж, сум хөгжүүлэх сангаас гурван сая төгрөгийн зээл авч өрхийн үйлдвэрлэл эрхлэх болсон байна. Сумын ЗДТГ-аас иргэдэд төрийн мэдээллийн шуурхай хүргэх үүднээс “Орхонтуулын мэдээ” сонинг тогтмол гаргаж, багууддаа үнэ төлбөргүй хүргүүлдэг байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж