АТГ ажилтнаа халсан талаар тайлбар өгөөгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

АТГ ажилтнаа халсан талаар тайлбар өгөөгүй байна

АТГ-ын  шинэ удирдлагууд мөрдөн байцаах алба, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба, судалгаа шинжилгээний албаны гэхчлэн нийт арав гаруй ажилтан, алба хаагчдаа ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Ажлаас чөлөөлөгдсөн тус байгууллагын нэр бүхий алба хаагчид ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн оны сүүлээр  гомдол гаргасан  юм. Дээрх асуудал ямар шатандаа явааг Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад  “Асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа нэг сар байдаг. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд  хандсан. Тэгэхээр энэ сарын 26-нд асуудлыг хэлэлцэх хугацаа дуусна.  Төрийн албаны зөвлөлөөс АТГ-т гомдол гаргасан нэр бүхий ажилтнаа ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар тайлбар ирүүлэхийг хүссэн. Өнөөдрийн  байдлаар хариу ирээгүй байна” гэв. Түүнчлэн гомдол гаргасан АТГ-ын алба хаагчдаас нэмэлт тайлбар авч байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж