ОХУ-ын туршилтын хөлөг унав

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын туршилтын хөлөг унав

ОХУ-ын сансрын туршилтын Фобос-грунт хөлөг өчигдөр Чилийн эргийн ойролцоо, Номхон далайд осолдсон талаар Итар-Тасс агентлаг мэдээлэв. Сансрын туршилтын хөлөг Чилийн Веллингтон арлаас 1.250 км зайд далайд унаж, осолдсон гэж ОХУ-ын армийн нэгэн төлөөлөгч мэдэгдсэн байна. Ойролцоогоор 15 тонн жинтэй уг туршилтын хөлөг Ангараг гаригийн саран дээр бууж, хөрс, хадны дээж авах ёстой байжээ. Фобос-грунтыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд сансарт хөөргөсөн боловч, дэлхийн тойрог замаас гарсан аж. Оросын сансрын мэргэжилтнүүдийн таамаглаж  буйгаар сансарт сүйдсэн туршилтын хөлгийн 200 орчим кг төмрийн сэг далайд унасан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж