
ОХУ-ын сансрын туршилтын Фобос-грунт хөлөг өчигдөр Чилийн эргийн ойролцоо, Номхон далайд осолдсон талаар Итар-Тасс агентлаг мэдээлэв. Сансрын туршилтын хөлөг Чилийн Веллингтон арлаас 1.250 км зайд далайд унаж, осолдсон гэж ОХУ-ын армийн нэгэн төлөөлөгч мэдэгдсэн байна. Ойролцоогоор 15 тонн жинтэй уг туршилтын хөлөг Ангараг гаригийн саран дээр бууж, хөрс, хадны дээж авах ёстой байжээ. Фобос-грунтыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд сансарт хөөргөсөн боловч, дэлхийн тойрог замаас гарсан аж. Оросын сансрын мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар сансарт сүйдсэн туршилтын хөлгийн 200 орчим кг төмрийн сэг далайд унасан гэнэ.
Н.Энх