Даланзадгад бүтээн байгуулалтаараа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Даланзадгад бүтээн байгуулалтаараа тэргүүллээ

Өмнөговь аймгийг хөгжүүлэх 2011 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн хэрэгжилт 91,6 хувьтай хэрэгжиж, аймгийн ИТХ-аар хангалттай сайн гэсэн үнэлгээг гаргажээ. Тус аймаг өнгөрсөн онд түүхт ойгоо угтаж, 80 бүтээлч ажлыг өрнүүлэн дэд бүтцийн салбарт нэлээд бүтээн байгуулалтыг хийжээ. 54 мянган хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг Даланзадгад хот дотор засмал зам, цэцэрлэг, сургууль, хөшөө, гэрэлтүүлэг, усан оргилуур гээд олон арван бүтээлч ажлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын санаачилгаар гүйцэтгэсэн байна. Үүний үр дүнд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан цамхаг” буюу тухайн жилийн барилгын салбарын бүтээн байгуулалтын шилдгийг шалгаруулдаг уралдаанд Өмнөговь аймгийн Даланзадгад хот шилдэг бүтээн байгуулалттай хотоор шалгарчээ. Түүнчлэн 2012 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл батлагдсан бөгөөд 237 заалт бүхий нийгэм, эдийн засаг, төрийн захиргаа, эрх зүйн чиглэлээр бүтээн байгуулалтуудыг төлөвлөжээ. Энд он  тус аймаг нь он дамжсан бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, үргэлжлүүлэн иргэдийн амьдрах орчныг сайжруулан орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж