Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд тодорлоо. “Төмөр хатагтай” киноны гол дүр Маргарет Тетчерийн дүрээрээ Холливудын домогт од Мэрил Стрип энэ удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийг шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд хүртлээ. Харин Стивен Спилбергийн шинэ уран бүтээл “Тинтиний адал явдал” шилдэг анимешн киноны “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ.
“Хюго” киногоороо Мартин Скорсес шилдэг найруулагч болсон бол гадаад хэл дээрх киногоор Ираны “Салалт” кино шалгарав.