Цахим үнэмлэхийг хэзээ хэвлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг хэзээ хэвлэх вэ?

Сонгуулийн тухай шинэ хуулиар иргэд иргэний цахим үнэмлэхээр санал өгөхийг хуульчилсан. Тус ажлыг хариуцаж авсан УБЕГ-ынхан цахим иргэний үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмжөө суурилуулж, программаа суулгаж дуусаад, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тиймээс одоогоор цахим үнэмлэхийг хэвлэж, түгээх хугацаа тодорхой болоогүй байгаа юм байна. Тус газар олон улсад хэрэглэдэг тоног төхөөрөмжүүдийг судалсны үндсэн дээр АНУ-ын “Датакарт” группийн МХ 6000 машинаар иргэний үнэмлэхийг хэвлэх  болсон юм. Цахим үнэмлэхийг хэвлэсний дараа 484 нэгжээр дамжуулан тараах бөгөөд ирэх дөрөвдүгээр сар гэхэд 16-гаас дээш насны иргэн бүрт хүргэсэн байхаар төлөвлөжээ. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж