А.Энх-Ариун 14 дүгээр байрт оров

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

А.Энх-Ариун 14 дүгээр байрт оров

Өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн “Инсбрук-2012” өсвөрийн өвлийн анхдугаар олимпийн наадмын эхний өдөр тэшүүрийн охидын 500 метрийн зайд Монгол Улсын тамирчин А.Энх-Ариун уралдаж, Монголын багийн салхийг хагаллаа. Эхний гараанд нэгдүгээр зам дээр уралдсан тэрбээр хоёр гарааны нийлбэр дүнгээр 94,75 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарсан байна. Тус зайд нийт 16 тамирчин уралдсанаас А.Энх-Ариун хоёр гараанд 47,12 ба 47,63 секундын амжилт үзүүлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж