Одоогийн байдлаар Сангийн сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхарваа, Ц.Даваасүрэн нар нэрээ дэвшүүлснээс Ц.Даваасүрэн нь нэрээ татсан байна. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Х.Баделхан, Р.Буд, Н.Ганбямба Х.Бадамсүрэн, Р.Раш нар нэрээ дэвшүүлснээс Р.Раш гишүүн нэрээ татжээ. Харин Батлан хамгаалахын сайдад Ц.Батбаяр Д.Загджав Х.Жекей Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр нар нэрээ дэвшүүлснээс Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр нар нэрээ татаж үлдсэн дөрөв нь өрсөлдөхөөр болсон байна.
Үдээс хойш хуралдах бүлгийн хуралдаанаар нэр дэвшигчдийг нууц санал хураалтад оруулж эцсийн шийдвэрийг гаргах аж. Харин УИХ-ын гаднаас томилох гурван сайдыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийг хүрээнд оруулж ирэн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх юм байна. МАН-ын Удирдах зөвлөл үдээс хойш УИХ дахь бүлгийн хуралдааны дараа хуралдана. Засгийн газрын бүтцийн тухайд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд хамтарсан Засгийн газрыг байгуулахад хийсэн хуучин бүтцээрээ ажиллах аж. Ирэх лхагва гариг гэхэд С.Батболдын кабинет шинэ бүтцээрээ хуралдах бололтой.