Ерөнхий сайд айлчлалаа цуцлаагүй

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд айлчлалаа цуцлаагүй

Ерөнхий сайд С.Батболд айлчлалаа цуцалсан гэсэн мэдээ зарим мэдээллийн хэрэгсэлд гараад байгаа юм. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад тийм зүйл болоогүй аж.

Ерөнхий сайд Даосын эдийн засгийн уулзалтад энэ сарын 20-доор явах тул түүний өмнө сайд нараа томилж амжина гэж үзэж байгаа ажээ.

Тэрбээр өнөөдөр 14.00 цагаас Өрхийг дэмжих жилийн Үндэсний хорооны хурлыг даргалан хийлгэх гэж байна.

                                Д.ОЮУН
                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж