Хөгжлийн лигийн улирлын тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн лигийн улирлын тоглолтууд өндөрлөлөө

МСБХ-ноос анхны жилдээ зохион байгуулж байгаа Пэпси хөгжлийн лигийн тэмцээний улирлын сүүлийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд МУБИС-ийн харьяа БТДС-ийн зааланд болж, нийт 25 багаас 16 нь плей-офф буюу хасагдах шатанд шалгарлаа.

Плей-оффт өрсөлдөх эрхээ хэдийнэ авсан багуудын хувьд байрлалын төлөөх тактикийн тоглолт хийсэн гэж болно. Нийт 13 багтай “А” хэсгийг ҮБТДС болон “Хасын хүлгүүд” баг 11 хожил, нэг хожигдолтой тэргүүлсэн. Энэ хэсгийн аварга болсон ҮБТДС-ийн багийн тухайд бямба гаригт сүүлийн тоглолтоо “Зайсан” багтай хийж, 54:40 харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон юм.

Харин “Б” хэсэгт ширүүн өрсөлдөөн өрнөсөн. НМХГ-ын баг, “Ноёд”, “SBL” багууд бүгд хэсгийн шатны сүүлийн тоглолтдоо ялалт байгуулснаар бүгд ижил есөн хожил, нэг хожигдолтой улирлыг өндөрлүүлэв. Үзүүлэлтээр нь жагсаавал, НМХГ-ын баг “Б” хэсгийг тэргүүлж, араас нь “SBL”, “Ноёд” гэсэн дарааллаар бичигдлээ.

Пэпси хөгжлийн лигийн плей-оффын буюу хасагдах шатны тоглолтууд ирэх амралтын өдөр эхлэх бөгөөд түрүүлж хоёр хожил авсан багууд бүсийнхээ хагас шигшээд шалгарах юм.

Пэпси хөгжлийн лигийн бямба, ням гаригт болсон тоглолтын дүнг танилцуулъя.

“Fourtall” 53 : 63 “Улс төрийн тойм”
“Хасын хүлгүүд” 68 : 54 “Даймонд”
“Mobicom 94” 20 : 0 “Ноён”
“Чандмань ээж” 57 : 40 “Оюуны эрэл-Мөнгөн цагариг”
“Зайсан” 40 : 54 "ҮБТДС"
НМХГ 89 : 62 ННДГ
“Замын битум” 52 : 71 “UB Андууд”
“Federal” 0 : 20 “SBL”

“Улс төрийн тойм” 74 : 70 “Залуус сан”
“Суруга Монгол” 90 : 52 “Ховд хөгжлийн төлөө” сан
“Даймонд” 20 : 0 “Fourtall”
“Оюуны эрэл-Мөнгөн цагариг” 41 : 59 “Хасын хүлгүүд”
“Ноён” 0 : 20 “Чандмань ээж”
ННДГ 76 : 69 “Шинэ Азиа”
“Ноёд” 89 : 76 “Замын битум”
“UB Андууд” 83 : 95 НМХГ

Плей-оффт шалгарсан багуудыг танилцуулж байна.

А хэсгээс:

  1. ҮБТДС
  2. “Хасын Хүлэгүүд” 
  3. “Мобиком 94” 
  4. “Залуус сан”
  5. “Улс төрийн тойм” 
  6. “Суруга Монгол” 
  7. “Ховд хөгжлийн төлөө” сан 
  8. “Чандмань ээж”

Б хэсгээс:

  1. НМХГ
  2. “SBL”
  3. Соёмбо даатгал МХТС-“Ноёд” 
  4. Налайх-“Цоглог хангай” 
  5. ННДГ 
  6. Ард даатгал “Мустанг” 
  7. “Замын битум”
  8. “UB Андууд”
Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж