Катарын эмир Сирид цэрэг оруулах шаардлагатай гэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Катарын эмир Сирид цэрэг оруулах шаардлагатай гэлээ

Катарын эмир шейх Хамад бен Халифа Тани өнгөрсөн бямба гаригт CBS телекомпанид ярилцлага өгөхдөө ерөнхийлөгч Башар Асадын энгийн иргэдийн эсрэг явуулж байгаа аллагыг зогсоохын тулд Сирид цэрэг оруулах шаардлагатай хэмээн мэдэгджээ.

Хамад бен Халифа Тани нь Сирид цэрэг оруулах тухай  ам нээсэн анхны араб лидер болов. Сирид өнгөрсөн жилээс хойш үргэлжилж байгаа олон нийтийн эсэргүүцлийг дарахаар Засгийн газрын цэрэг нийтдээ 5000 гаруй хүнийг хөнөөгөөд байгаа юм. Үймээн эхлэхээс өмнө Катарын эмир Сирийн ерөнхийлөгчийг дэмжиж байсан ч хувьсгалын жилд нь түүнийг тогтмол шүүмжилдэг хүний нэг болсон байна. Ливи ба Йеменийн лидер байсан Муаммар Каддафи ба Абдалла Салех нар Катарын эмирийг өөрсдийн дэглэмийг унагаах хүсэлтэй хүн гэж нэрлэж байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж