Бүлгээс гурван сайд гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Бүлгээс гурван сайд гаргана

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл хангалттай хуралдаж, намын бүлгээс гурван сайд, мөн гурван сайдыг гаднаас тавих шийдэлд хүрчээ. Ингэхдээ Батлан хамгаалах, Зам, тээвэр, барилга хот байгуулалт, Сангийн сайд нарыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавих. Үлдэж буй гурван сайд нь гаднаас ингэхдээ тухайн яамныхаа ажлыг сайн мэдэх мэргэжлийн хүн тавих ёстой гэсэн шийдэлд хүрчээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс Тэргүүн шадар сайд болон дэд сайд нарыг томилох шаардлагагүй гэдэг зөвлөмжийг Ерөнхий сайд С.Батболдод өгсөн ч, Удирдах зөвлөлөөс дэд сайд нарыг томилох шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс зөвхөн зургаан сайдын томилгоо яригдахгүй, дэд сайд нарын асуудал ч хөндөгдөх болж байна. Одоо энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй юм. Ардчилсан намын сайд нар хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах өргөдлөө өгснөөр Тэргүүн шадар сайд, Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Байгаль орчин, аялал жуулчлал, Зам, тээвэр барилга хот байгуулалт, Сангийн сайд нарыг томилох шаардлагатай болж байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж