Өмнөговьчууд усны төлөө тэмцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Өмнөговьчууд усны төлөө тэмцэж эхэллээ

Тавантолгойн орд газрыг ашиглахад тулгамдаж байгаа хамгийн хүндрэлтэй асуудал бол ус юм. Монголын өмнөд говийн бүс нутаг угаас усаар хомс, хүн малынхаа хэрэгцээг арай ядан хангадаг. Гэтэл уул уурхайн үйлдвэрлэлд асар их ус ашиглахаар болж байгаад нутгийн иргэд эмзэглэж байгаа аж. Тавантолгойн орд газрын хэрэгцээг хангахаар төлөвлөөд байгаа “Балгасын улаан нуур” нь говийн нутагт ховор тохиолдох маш цэнгэг устай орд юм. Өмнөговьчууд энэ усны ордыг уул уурхайд ашиглуулахгүй байх шийдвэр гаргахыг хүссэн өргөх бичгийг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. “Хэдэн арван сая төгрөгтэй, тансаг сууцтай, унах унаатай байгаад усгүй бол бид амьдарч чадахгүй шүү” гэж Өмнөговийн иргэд ярьцгааж байна. Өмнөговь даяар “Балгасын улаан нуур”-аа хамгаалахыг уриалсан гарын үсэг зурах үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногоос өрнөж эхэлжээ.

О.Хос   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж