Эрдэмтний аллагад америк тагнуулчдыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Эрдэмтний аллагад америк тагнуулчдыг буруутгав

Цөмийн физикч эрдэмтний аллагад АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) буруутай гэдгийг нотлох баримт бий хэмээн Ираны эрх баригчид мэдэгдэв. АНУ-ыг төлөөлөн зуучилдаг Тегеранд суугаа Швейцарийн Элчин сайдад уг баримтыг гардуулсан гэнэ. "ТТГ аллагыг төлөвлөн зохион байгуулж, дэмжсэн гэх итгэл үнэмшилтэй баримт, гэрч бидэнд байгаа” гэж Ираны ГХЯ-наас мэдээлэв. Үүний өмнө нь Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи цөмийн эрдэмтний үхэлд АНУ-ын ТТГ ба Израилийн тагнуулын алба “Моссад”-ыг буруутгасан байв. Тэрбээр эрдэмтний үхлийн хариуг барина гэж мэдэгдсэн билээ.

АНУ ямартай ч Ираны эрх баригчдын мэдэгдлийг үгүйсгэв. “АНУ иймэрхүү зүйл хийдэггүй” хэмээн Пентагоны тэргүүн Леон Панетта хэлсэн байна. Тэрбээр Нью-Мехико муж дахь Fort Bliss цэргийн баазад цэргийн албан хаагчдын өмнө үг хэлэхдээ энэ талаар мэдэгдсэн байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж