Монгол Улсын Морин хуурын чуулгын нумт хөгжимчид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Novel Melody” тоглолтоо толилуулсан билээ. Тэгвэл уг тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна. Тоглолт энэ сарын 20, 21-нд Улсын филармонид болно. Тоглолтын тасалбар 20,000 төгрөг бөгөөд Улсын Филармонийн кассаар худалдаалж байна. “Novel Melody”-д хойд, Өмнөд Америкийн шинэ цагийн хөгжмийн төлөөлөгчид болох Astor Piazolla, George Gerswin, Carlos Garden, Louis Armstrong, Dave Brubeck, Burt Bacharach, Jarge Ben, Michael Jackson-ийг хөгжмүүд эгшиглэх юм.
М.Дөл