Бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа Төрийн ордны “А” танхимд хаалттайгаар хийж байна. Тус хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд биечлэн оролцож, Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинээр эмхлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Намын удирдлагууд зөвхөн сайд нарыг томилох асуудал дээр шийдвэрээ гаргах бус бүлгийн гишүүдийн байр суурийг сонсох нь зүйтэй гэж үзэж хуралд оролцож байна” гэдгээ мэдэгдлээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдтай уулзах үеэрээ УИХ-аас бус гаднаас зургаан сайд томилох хэрэгтэй байна гэсэн санал хэлснийг ч дуулгалаа.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг мөн “Б” танхимд хаалттай хуралдаж байна. Хуралдаанаараа тус бүлэг Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай гэсэн багц төсөл, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай зэрэг багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Гэхдээ одоогоор ашигт малтмалтай холбоотой асуудлаар хуралдаж, нэлээд хатуухан дэг жаяг дор хуралдаж буй юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж