Эсэргүүцлийн жагсаал хийхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаал хийхээр боллоо

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд  шатахууны үнэ нэмэгдэж, улмаар үүнийг дагаад  өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан Засгийн газарт гурван талт хэлэлцээ хийх санал тавьсан юм. Гэвч Засгийн газрын зүгээс тэдний саналыг хүлээж аваагүй тул энэ сарын 20-нд буюу ирэх баасан гаригт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийх болсноо МҮЭХ-ноос албан ёсоор мэдэгдлээ.

Уг жагсаалыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсныг энэ үеэр мөн дуулгасан бөгөөд нийслэл хотод төдийгүй 21 аймгийг хамарсан жагсаалыг энэ өдөр нэгэн зэрэг зохион байгуулахаа мэдэгдэв.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж