Самбочид медалийн хур буулгав

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Самбочид медалийн хур буулгав

БНСУ-ын Сөүл хотноо нэгдүгээр сарын 13, 14-нд самбо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Зүүн Азийн найман орны 200 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, медалийн хур буулгажээ. Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан, “Женко” клубын дасгалжуулагч Г.Энхбаяр нараар ахлуулсан Монголын 13 тамирчин тус тэмцээнд зодоглож, 11 алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Самбо бөхийн төрөлд таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, харин байлдааны самбоор зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид:

Самбо бөхийн төрөлд: З.Сүхчулуун /эрэгтэй, 52 кг/, Ч.Тогтохбаяр /57 кг/, М.Эрдэнэболд /68 кг/, О.Болд-Эрдэнэ /82 кг/, Б.Ариун-Эрдэнэ /-100 кг/ нар алт, Э.Даваадаш /68 кг/, Ц.Нарантогтох /74 кг/, Б.Бат-Орших /+100 кг/ нар мөнгө, Д.Равжир /62 кг/, Б.Батдорж /90 кг/, М.Өсөхбаяр /+100 кг/, С.Энхчимэг /эмэгтэй, 68 кг/ нар хүрэл,

Байлдааны самбо бөхийн төрөлд: З.Сүхчулуун /эрэгтэй, 52 кг/, Ч.Тогтохбаяр /57 кг/, Д.Равжир /62 кг/, М.Эрдэнэболд /68 кг/, Ц.Нарантогтох /74 кг/, Б.Бат-Орших /+100 кг/ нар алт, Э.Даваадаш /68 кг/, О.Болд-Эрдэнэ /82 кг/ нар мөнгө, М.Өсөхбаяр хүрэл медаль хүртсэн байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж