Орхоны засаг даргаар хэнийг томилохоо хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Орхоны засаг даргаар хэнийг томилохоо хэлэлцэнэ

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг өнгөрсөн сарын 30-нд олонхийн саналаар огцруулсан билээ. Тэдний энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд нэг өдрийн дараа хүлээн авсан юм. Ингээд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовыг Засаг даргаар томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч тус аймгийн  шинэ Засаг даргыг одоо хүртэл томилоогүй байна. Тэд Ардын намын удирдлагуудад энэ талаарх саналаа ирүүлээд нэлээд хугацаа өнгөрсөн. Гэсэн ч тус намын удирдлагууд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд Засаг даргаар чухам хэнийг томилох талаар чиглэл өгөөгүй байгаа аж. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн байдал, орон гарсан Засгийн газрын гишүүдийг томилох гээд асуудал их байгаатай холбоотой бололтой. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчидтэй холбогдоход “Бид ирэх долоо /энэ/ хоногт аймгийн Засаг даргаар хэнийг томилох талаар хэлэлцэнэ. Намаас удахгүй чиглэл өгөх байх” гэлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж