“Бойтогтой монгол” наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Бойтогтой монгол” наадам болж байна

Хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачлагыг дэмжих зорилгоор “Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“-тай “Бойтогтой монгол” үндэсний анхдугаар наадмыг зохион байгуулж байна. Энэ сарын 5-нд нээлтээ хийсэн “Бойтогтой монгол” наадам ирэх сарын  11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, идэвх, зүтгэлийг дэмжиж, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэвшүүлж буй иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг нийтэд, зарлаж алдаршуулах аж. Наадмын санаачлагч нь ETV телевиз бол хамтран зохион байгуулагчаар  Хүүхдийн төлөө газар, МХЕГ, Монголын радио, телевизийн Академи, аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтэс, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагууд оролцож байгаа ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж