Модерн бүжгийн “Mirror” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Модерн бүжгийн “Mirror” тоглолт болно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу балетмейстер Н.Чинзоригийн бие даасан “Mirror” модерн бүжгийн тоглолт удахгүй болох гэж байна. Энэхүү тоглолтын туслах балетмейстераар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллаж байгаа аж. Тоглолт энэ сарын 30-нд УДБЭТ-т болох юм.

Балетмейстер Н.Чинзориг нь А.Батдэлгэрийн “Гэсэр номун хан” балетын хар шувуу, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийн Жонон , Муур, “Хунт нуур” балетын Испани бүжиг, З.Хангал “Эрдэнэсийн охид” хос дуэт, Л.Минкус “Дон Кихот” тореадоруудын дүрд тоглож, өнгөрсөн 2010 онд ДБЭТ-ын тайзнаа тависан Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир”мюзиклийн бүжиг дэглээчээр ажилласан юм.  Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг  2009 онд балетмейстер мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн багш ньТөрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва юм.

“Mirror” модерн бүжгийн тоглолтын хөтөлбөр:

Нэгдүгээр хэсэг:

“Хар дугтуй ба хайр дурлал” /1 үзэгдэлт неоclassic ballet/

Хөгжмийн зохиолч: James Horner, балетмейстер: Н. Чинзориг

Гоцлооч: Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал

Хоёрдугаар хэсэг:

Nеоclassic, contemporary, classic бүжгийн төрлүүдээс бүрдсэн номерууд.

Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, О. Ганцоож, А.Өлзий-Орших, Ц. Хонгорзул, ДБЭТ-ын балетын бүх жүжигчид оролцоно. 

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж