Гал түймрийн гурван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Гал түймрийн гурван дуудлага иржээ

Нийслэл хотод өнгөрөгч шөнө гал түймрийн нэг, галын зөрчлийн тав, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага иржээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 24 дүгээр гудамжинд иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн салаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваагийн есдүгээр гудамжинд  иргэн Б-ын 13х5 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байсныг Аврах, гал унтраах 22 дугаар ангийн салаа, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн 20 айлын  нэгдүгээр байранд хоёр  айл бүхэлдээ, мөн хажуу айлуудын таазны хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 22 дугаар  ангийн салаа тус тус унтраасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж