Нийслэл хотод өнгөрөгч шөнө гал түймрийн нэг, галын зөрчлийн тав, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага иржээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 24 дүгээр гудамжинд иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн салаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваагийн есдүгээр гудамжинд иргэн Б-ын 13х5 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байсныг Аврах, гал унтраах 22 дугаар ангийн салаа, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн 20 айлын нэгдүгээр байранд хоёр айл бүхэлдээ, мөн хажуу айлуудын таазны хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 22 дугаар ангийн салаа тус тус унтраасан байна.