Буруу ойлгож буруу сэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Буруу ойлгож буруу сэтгэнэ

Буруу ойлгож буруу сэтгэнэ
Түүхэндээ уналт бууралт олныг үзсэн ч цагийн шалгуурыг давж бидэнд өвлөгдөн ирсэн монгол бичиг бүрмөсөн устаж үгүй болоход ойрхон байгааг сануулсан “Бичиг соёл- 2010” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга, төрийн шагналт  зураач Ц.Энхжин үзэсгэлэнгийн талаар “Энэ бол Монголын тусгаар тогтнолыг илэрхийлсэн  улс төрийн үзэсгэлэн. Хэл, бичиг соёл бол тусгаар тогтнолын салшгүй нэг хэсэг. Бид хэл соёлоо цэвэр ариун байлгахыг хүсч байна. Монгол хэл утгаа алдаж байна. Буруу ярьж зөв ойлгоно гэдэг маш буруу хэллэг. Буруу ойлговол буруу л сэтгэнэ ш дээ. Аливаа улс үндэстэн хэл соёлоо хэвээр хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд маш их анхаардаг. Харин манай залуус хэл соёлоо тоохоо больж, төр засаг нь санаа тавихгүй байна. Даяарчлалын өнөө үед англи хэл хэрэгтэй ч улс үндэстэн бүр өөрийн хэл устайгаа  үлдэх нь  хамгийн чухал. Эдийн засаг болон оюун санааны доройтлын энэ цөвүүн цагт ядуу буурай нь  хөгжилтэй орныг дагаж дуурайдаг. Гэхдээ бид хөгжиж дэвшихийн тулд эх орондоо баялгийг бүтээхийн зэрэгцээ хэл, бичиг соёлоо хэвээр нь авч үлдэх нь амин чухал болоод байна. Монгол хүн хамгийн сайхан амьдрах газар бол Монгол орон. Өөр хаа нэгтээ Канадад эсвэл Солонгост биш” гэж ярилаа. Монгол бичгийн уран бичлэгтнүүдийг дэмжих, шинээр төрүүлэх зорилготой уг үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохиогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж