Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурав

Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12 мянган тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн өчигдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт нөөцийн махны бэлтгэлд зориулж нийслэлийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг гаргасантай холбогдуулж махны чанартай танилцсан. Нөөцийн махыг худалдаанд гаргасантай холбогдуулан иргэд сэтгэл хангалуун байгаа талаар ам сайтай байв. Учир нь махны үнэ хямдарч буй юм. Өнөөдрийн байдлаар үхрийн махны үнэ 3700, хонины мах 3200, ямааны мах 2600 төгрөгөөр борлуулж байна.  Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеийн махны үнэтэй харьцуулбал хоёр дахин хямд байгаа юм. Нөөцийн махыг нэг, хоёр, гурван кг-аар жижиглэн савлаж, “Нөөцийн мах” гэсэн хаяг, шошготой иргэдэд нийлүүлж эхэллээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж