Хятадад iPhone 4S-ын худалдааг түр зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Хятадад iPhone 4S-ын худалдааг түр зогсоов

Хятадын зах зээл дэх албан ёсны брэндийн дэлгүүрүүдээр зарагдаж эхэлсэн 
iPhone 4S смартфоныхоо худалдааг Apple зогсоов. Түүнийг авахаар олон
хоног дугаарлаж байгаа хүмүүс эмх замбраагүй байдал гаргаснаас худалдааг
зогсоосон ажээ. Худалдан авагчид хоорондоо, мөн хэв журам сахиулагч
нартай зодолдож байна. Хүмүүс хэтэрхий түрэмгий болсон
учраас худалдааг зогсооход хүрэв. Бухимдсан хүмүүс нэг дэлгүүрийг
өндгөөр шидэж, тусгай албаныхантай зодоон гаргасан байлаа.

Apple iPhone 4S-ийн худалдааг Хятад болон дэлхийн өөр 20 улсад нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн худалдахаар зарласан байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж