Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

1000 тн мах нөөцөлжээ

Иргэд нөөцийн мах хэзээ борлогдож эхлэх вэ, ер нь аймгийн
хэмжээнд мах нөөцөлсөн юм уу гэдгийг их сонирхож байсан. Албаны хүний
хариултаар бол орон нутаг өөрөө нөөцөлсөн мах гэж байхгүй, хувийн компанийн
нөөцөлсөн махыг урамшуулах хэлбэрээр зах зээлийн үнээс арай хямд үнээр
борлуулна гэсэн юм. Энэ яриа өнөөдөр ажил хэрэг болж, өөрийн хөлдөөгчиндөө 1000
тн мах нөөцлөөд байгаа Дархан меат фүүдс компанийн махыг гэрээ байгуулж, худалдаанд
гаргахаар тохиролцоонд хүрсэн аж. Үхэр, хонь, ямааны махыг нөөцөнд гаргана. Үүн
дотроо үхрийг махыг арай их хэмжээгээр боруулах төлөвтэй байна. Харин яг юуны
мах, хэдэн тонныг нөөцийн мах гэж гаргахыг гэрээгээр нарийн зохицуулж өгнө
гэсэн юм. Үнийн хувьд яг өнөөдөр хэд гэдэг нь тодорхой бус байна. Ямар ч байсан
бөөний үнээс 1000 төгрөгөөр доогуур үнээр зарна. Үүнээс гадна үнийг тогтоохдоо
яг өнөөдөр зах зээлд худалдаалагдаж байгаа үнийг бодож тооцно гэдгийг хэлсэн.
Хувийн компанийн бэлтгэсэн махыг аймаг гэрээ байгуулж, хүн амын хаврын улирлын
хүнсний махны хэрэгцээнд гаргахаар болж байна. Хаврын улиралд махны эрэлт
ихэсч, нийлүүлэлт багассанаас үнийн өсөлт дээд цэгтээ хүрдэг. Тэгвэл тэр үед
Дарханчууд зах зээлийн үнээс хямд үнээр нөөцийн махыг хүнсэндээ хэрэглэх боломж
бүрдэх нь. Энэ ажилд 500 сая төгрөгийг төсөвлөсөн байна.      
     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж