Цэргийн албан хаагчдийнхаа илүүдэл жинтэй тэмцэхээр Бельгийн Батлан хамгаалах яамныхан шийджээ. Het Laatste Nieuws сонинд бичиж байгаагаар Брюсселийн ойролцоох Недер-овер-Хеембеек (Neder-over-Heembeek) цэргийн эмнэлэгт туршилт хийн цэргийн албан хаагчдын хоолны махны орцыг 150-100 грамм хүртэл багасган хоолны илчлэгийг нь буулгах гэнэ. Гэхдээ хоолны дэглэм бариулах нь заавал биш учраас хүссэн цэрэг бүр нэмэлт хоол авч болох аж.
Ш.Мягмар