Казах эр Назарбаевын охиныг гуйжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Казах эр Назарбаевын охиныг гуйжээ

Казахстаны ерөнхийлөгчийн том охин Дарига Назарбаеваг гэрлэе гэж гуйсан байв. Zakon.kz. порталаар онлайн бага хурал явуулж байх үеэр уг санал ирсэн байна. Назарбаевын охиныг Экибастуз хотын 50 настай Серик Мажанов гэдэг хүн гуйсан гэнэ.

“Дарига, сайн байна уу? Таныг нөхрөөсөө салсан гэдгийг би мэднэ. Надтай суух уу? Хэрэв танаас хариу ирэхгүй бол би “чимээгүй байгаа нь зөвшөөрсөн гэж бодно” гэж бичсэн түүний захидлын хөтлөгч уншжээ.

Назарбаева хариулахдаа ийм асуудалд яарах нь утгагүй гээд эхлээд зургаа ирүүлэхийг түүнд зөвлөжээ. Дарига Назарбаева Рахад Алиевтай олон жил ханилсан байв. Нөхөр нь эцгийнх нь ивээлээс хасагдаж эрүүгийн хэрэгт тулгагдан Казахстанаас гарч явсан 2007 онд тэд салцгаажээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж