Монгол Улсын Ерөнхийлөгч “Мод тарих үндэсний өдөр” санаачилсантай холбогдуулан цөлжилтийг сааруулах, ойг нөхөн сэргээх, хот сууринг цэцэрлэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Ногоон хэрэм-2010” үзэсгэлэн худалдаа өнөөдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдаж байна.
БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр, Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээ маргааш өндөрлөх ажээ.
Модны үр, тарьц, суулгац, бордоо, тоног төхөөрөмжүүдийг энд дэлгэн танилцуулахаас гадна мод, жимс ногоо үржүүлгийн олон төрлийн сургалт явагдаж байна. Мод, жимс ногоо үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон сонирхдог хэн бүхэнд сургалт нээлттэй, бас үнэ төлбөргүй явагдаж байна.
Өнөөдрийн сургалтаар Монгол оронд тарималжуулах боломжтой мод, сөөг, түүний зарим онцлог, гоёл чимэглэлийн мод, сөөгийг тарьж арчлах, чацаргана үржүүлэх аргууд, ховор, ховордсон ургамлыг тарималжуулж байгаа туршлага, ногоон хэрэмд тарималжуулах мод, сөөгний тухай, БНХАУ-ын элсэн манханг ойжуулсан туршлагын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Энхсайхан (Ph.D) профессор, хотын ерөнхий дендрологич доктор Б.Чимэд (Ph.D) нарын эрдэмтэн судлаачид танилцуулж байна.

Б.ЭНХМАНДАХ