Хятадын алт валютын нөөц 1998 оноос хойш анх удаагаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Хятадын алт валютын нөөц 1998 оноос хойш анх удаагаа буурчээ

Дэлхийд тэргүүн гэгдэх Хятадын олон улсын нөөц хөрөнгө нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 20 тэрбум ам.доллараар буурч 3,18 их наяд болжээ. Хятадын валютын нөөц буурсан нь долларын хөрөнгө гадагш урссан, мөн хөрөнгийнхөө нөөцийн үнэлгээг дахин хийсэнтэй холбоотой ажээ. Еврогийн доллартай харьцуулах ханш дөрөвдүгээр улиралд 3,2 хувиар унасан нь бас энд нөлөөлсөн байна.

Алт, валютын нөөц буурсныгаа Хятадын эрх баригчид юанийн ханшийг өөрчилж буйгаа зогсоох шалтаг болгон ашиглаж магадгүй. Юанийн ханшаа зохиомлоор барьж буйгаа зогсоохыг АНУ ба барууны орнууд шаардаж байгаа билээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж