Чавес үг хэлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Чавес үг хэлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоов

Үндэсний ассамблейн депутатуудын өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес бараг 11 цагийн турш ярив. Индэрт гарч өнгөрсөн жилийн тайланг тавихдаа тэрэр орон нутгийн цагаар нэг цагт эхлээд 11 цаг өнгөрсний дараа үгээ дуусгажээ. Өнгөрсөн жилд тавьсан илтгэл нь долоон цаг үргэлжилсэн юм. Гэхдээ тэрээр мэс заслын дараа сэргээх эмчилгээ хийлгэж байхдаа үгээ хэлсэн байлаа.

Чавес ярианыхаа явцад өөрийн эрүүл мэндийн талаар нэг удаа яриад “Өвчин нь бүх орны хувьд шалгалт болсон. Түүнээс Венесэлийн ард түмэн ухамсрынхаа өндөр төвшинг харуулан нэр хүндтэйгээр гарч чадлаа” гэжээ. Ард түмэнд хандахдаа тэрээр энэ сонгуульд ялагдвал түүнийгээ тэр даруйдаа хүлээн зөвшөөрнө гэдгээ бас ч цөөнгүй удаа давтав.

Яриандаа тэрээр Махмуд Ахмадинежадыг сөрөг хүчин шүүмжилсэнийг буруутгалаа. “Та нар Ахмадинежад сайн хүн гэдгийг зүгээр л мэдэхгүй байна” хэмээн тэр хэлэв. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль аравдугаар сарын 7-нд товлогдсон байгаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж