Хятадууд iPhone 4S-ийн төлөө зодолцож байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Хятадууд iPhone 4S-ийн төлөө зодолцож байна

Хятадын зах зээл дэх албан ёсны брэндийн дэлгүүрүүдээр зарагдаж эхэлсэн  iPhone 4S смартфоныхоо худалдааг Apple зогсоов. Түүнийг авахаар олон хоног дугаарлаж байгаа хүмүүс эмх замбраагүй байдал гаргаснаас худалдааг зогсоосон ажээ. Худалдан авагчид хоорондоо, мөн хэв журам сахиулагч нартай зодолцож байна. Гажет хүрэлцээгүй хүмүүс хэтэрхий түрэмгий болсон учраас худалдааг зогсооход хүрэв. Бухимдсан хүмүүс нэг дэлгүүрийг өндөгөөр шидэж, тусгай албаныхантай зодоон гаргасан байлаа.

Apple iPhone 4S-ийн худалдааг Хятад болон дэлхийн өөр 20 улсад нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн худалдахаар зарласан байлаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж