Данийн хатан хааны ширээнд суусны 4О жилийн ой болов

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Данийн хатан хааны ширээнд суусны 4О жилийн ой болов

Данийн хатан хаан II Маргрете хаан ширээнд суусны 40 жилийн ойд зориулсан гала-концерт Копенгаген хотноо бямба гаригт болж өнгөрөв. Уг арга хэмжээг зохиогчдын нэг DR телерадио улсын компанийн хэвлэлийн албанаас мэдээлснээр концертоор сүүлийн 40 жилийн Данийн хөгжмийн болон соёлын амьдралд орсон үйл явдлууд ба хатан хааны өөрийн бүтээлээс нь харуулжээ.

Гала-концертод мянга таван зуун зочид, хаантны гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байв. Мөн энэ үеэр телевизээр хатан хааны тухай, мөн тус орны сүүлийн 40 жилийн үйл явдлйн тухай баримтад кино үзүүлсэн байна.

Бямба гаригт энэ ёслолын дурсгалын ёслол Данийн хаадын бунхан болсон  Роскиллийн гол дацанд эхэлжээ. Дараа нь хотын захиргаанд хатан хааныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ням гаригт Данийн парламент байрладаг Кристиансборгийн ордонд хүлээн авалт хийсэн байна.

Данийн хатан хаан II Маргрете нь 1940 оны дөрөвдүгээр сарын 16-нд хаан IX Фредерик, хатан хаан Ингрид нарын том охин болон төржээ. Хаан ширээнд 1972 оны нэгдүгээр сарын 14-нд суужээ. Хатан хаан урлаг сонирхон оролддог бөгөөд Ингахильд Гратмер нэрээр номын зураг зурдаг. Түүний сүүлчийн бүтээлээр Ганс Христиан Андерсений үлгэрээр хийсэн  “Зэрлэг хунгууд” киноны чимэг, хувцасыг хийсэн байв. Нас өндөр 72 хүрч байгаа ч хатан хаан хаан ширээгээ шилжүүлэх талаар бодоогүй, өөртөө ноогдсон үүргийг сүүлчийн өдрөө хүртэл гүйцэтгэнэ хэмээн сэтгүүлчдэд нэг биш удаа ярьж байжээ.

Олон нийтийн санаа бодлыг судлах “Эпинион” төвөөс даничуудын дунд явуулсан сүүлчийн судалгаагаар  тэдний 41 хувь нь Маргрете хаан ширээндээ сууж байх ёстой гэсэн ба мөн төдий тооны хүмүүс ойрын 10 жилд хаан ширээгээ шилжүүлэх нь зүйтэй гэсэн байна. Асуугдагсдын 25 хувь нь таван жилийн дотор тэтгэвэртээ гарах ёстой гэсэн байлаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж